ЦАГ ХУГАЦААНЫ ТОВЧОО

1994 он

“Алекс Стюарт Ассейрс Лтд” компанийн төлөөлөгчийн газар нээгдсэн.

Улаанбаатар хотод ИБУИНВУ-ын “Алекс Стюарт Ассейрс Лтд” компанийн төлөөлөгчийн газар нээгдэв.

1994 он

“Эрдэнэт Үйлдвэр” ХХК-д олон улсын хөндлөнгийн хяналт хийж эхлэв.

Эрдэнэт хотод “Алекс Стюарт Ассейрс Лтд” нэртэйгээр өөрийн төлөөлөгчийн газрыг байгуулан Уулын баяжуулах “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн экспортын бүтээгдэхүүн болох зэс болон молибденийн баяжмалын дээж авалт, агуулга болон чийг тодорхойлох, ачилт, жигнэх хэрэгслийн шалгалт зэрэгт олон улсын хөндлөнгийн хяналт хийж эхэлсэн.

1997 он

“Эрдмин” ХХК-д хөндлөнгийн хяналтын ажлыг хийж эхэлсэн.

Монгол-Америкийн хамтарсан “Эрдмин” үйлдвэрийн катодын зэсийн дээж авалт, ачилтанд хөндлөнгийн хяналтын ажлыг хийж эхэлэв.

2008 он

Орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдов.

Олон элементийн шинжилгэний ICP болон AAS багаж, нүүрс болон органик нэгдлийн шинжилгээний орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.

2009 он

Чанарын итгэмжлэл хүртэв.

Монгол Улсын Стандартчилал Хэмжил Зүйн Үндэсний Төвөөс чанарын итгэмжлэл хүртсэн.

2011 он

АЛС Групп” ХХК болгон өөрчлөв.

Австралийн ALS Limited үндэстэн дамнасан корпорацийн Монгол дахь салбар компани болж оноосон нэрээ “АЛС Групп” ХХК болгон өөрчилсөн..

2011 он

2 дахь удаагаа чанарын итгэмжлэл хүртэв.

2 дахь удаагаа Монгол Улсын Стандартчилал Хэмжил Зүйн Үндэсний Төвөөс чанарын итгэмжлэл хүртсэн.

2013 он

Цант Уул дахь уурхайн лаборатори үйл ажиллагаагаа эхлэв.

Өмнөговь аймагт Цант Уул дахь уурхайн лаборатори үйл ажиллагаагаа эхэлсэн. Бид хайгуулын болон уурхайн ажлын хэрэгцээнд зориулж дээж бэлтгэлийн хээрийн лаборатори, мөн иж бүрэн шинжилгээний лаборатоийн төсөл боловсруулж, угсралт суурилуулалт, мэргэжилтнээр ханган гэрээгээр ажиллуулах зэрэг өргөн цар хүрээний үйлчилгээг санал болгодог.

2014 он

ISO/IEC 17025:2005, MNS ISO/IEC 17025:2007 итгэмжлэгдэв.

Олон улсын ISO/IEC 17025:2005 (MNS ISO/IEC 17025:2007) “Тохирлын үнэлгээ, хяналтын ажил эрхэлдэг төрөл бүрийн байгууллагын ажиллагаанд тавих шаардлага” стандартын дагуу дахин итгэмжлэгдсэн

2014 он

Өмнөговь аймагт Таван Толгой уурхайн лаборатори ашиглалтанд оруулсан.

Өмнөговь аймагт Таван Толгой уурхайн лаборатори ашиглалтанд оруулсан бөгөөд 1080м2 талбай бүхий байгууламжид үйл ажиллагаагаа явуулж байна. Тус лаборатори нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас баруун тийш 12.1 км-ийн зайтай буюу Эрдэнэс Таван Толгой ХК-ийн ажилчдын хотхоны зүүн талд байрладаг.

2015 он

Оюу Толгой уурхайн лаборатори үйл ажиллагаагаа эхлэв.

Оюу Толгой уурхайн лаборатори үйл ажиллагаагаа эхэлсэн.