Уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм, дизайны оновчлол болон уурхайн геотехникийн эрсдэлүүдийг хянахад хөрсний чулуулгийн судалгаа чухал үүрэгтэй байдаг. Уурхайн дизайныг боловсруулах үед геотехникийн нөхцөлийг дутуу үнэлснээс мөн уурхайн олборлолтын үеийн чулуулгийн судалгаа хангалтгүй хийгдсэнээс болоод хөрсний чулуулгийн хяналт алдагдах нь гулсалт нуралтад хүргэж үүнээс үүдсэн уурхайн зогсолт нь үр ашиг, үйл ажиллагааг саатуулдаг. Хөрсний чулуулгийн судалгааг зохистой гүйцэтгэж буй уурхайнууд нь гарч болзошгүй геотехникийн хүндрэлүүдийг бууруулж, үр ашигтай болон аюулгүйгээр ашигт малтмалын олборлолтыг явуулах боломжтой болдог. Иймд:

АЛС Лаборатори нь уул уурхайн салбар дахь геотехникийн судалгааны үүрэг болон ач холбогдлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх мөн энэхүү геотехникийн судалгаа, туршилт шинжилгээний ажлыг Монгол улсад хийж эхэлж байгаатай холбогдуулан Австрали улсын хөрс чулуулаг судлалын захирлаар 20 гаруй жил ажилласан салбартаа нэр хүндтэй, арвин туршлагатай, энэ чиглэлээрээ 40 орчим жил ажиллаж байгаа зөвлөх CHRISTOPHER STABB-г Монгол улсад урьж сургалт зохион байгуулахаар болсон билээ. Энэхүү сургалт маань 2019 оны Гуравдугаар сарын 14нд “The Corporate Hotel & Convention center”-ийн Seoul room-д өглөө 09.00 цагаас болох тул таныг хүрэлцэн ирэхийг урьж байна. Сургалтын хөтөлбөр болон урилгаар ирж буй зөвлөх, илтгэгч CHRISTOPHER STABB-н товч CV-г орууллаа.

Хэрэв та энэхүү сургалтанд оролцохоор бол дараах линкээр орж бүртгүүлнэ үү.
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSc7j91BUfD_yFrilJCfwxO_cBRQ5Tv_MZ7LMbJTDkO6J2PlVw/viewform 

Төлбөрийн нэхэмжлэлийг таны бүртгүүлсэн мэйл хаягаар, оролцох хүнийн тоогоор явуулах болно.