ОЮУ ТОЛГОЙ БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛС ЛАБОРАТОРИ

Оюу Толгойн уурхай дахь АЛС лаборатори 2015 оны 9 сараас Оюу Толгой уурхайн талбарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Хоногт 200-250 ш дээж хүлээн авч 24 цагаар ажиллан төрөл бүрийн геохимийн шинжилгээг хурдан шуурхай, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг.

Оюу Толгойн уурхай дахь АЛС лаборатори нь дараах нэгж хэсгүүдэд хуваагддаг:

  • Дээж бэлтгэл, дээж хүлээн авах,
  • Галын шинжилгээ,
  • Шинжилгээний хэсэг.

Тус лаборатори нь геохимийн дээж бэлтгэл болон шинжилгээг үйлчлүүлэгчийн шаардлагад нийцүүлэн дараах төрлийн үйлчилгээг гүйцэтгэнэ:

  • Ил уурхайн хүдрийн дээж буюу тэсэлгээний цооногийн дээжинд – Au, Cu, Ag, Fe, As, S, C, F, исэлдсэн зэс болон нийт чийг тодорхойлох,
  • Далд уурхайн хүдрийн дээжинд – Au, Cu, Ag, Fe, As, S, C, F, исэлдсэн зэс болон нийт чийг тодорхойлох,
  • Баяжуулах үйлдвэрийн процессын хяналтын дээжинд – Cu, Fe, S, As-ийн агуулга тодорхойлох,
  • Эцсийн баяжмалын дээжинд – Au, Cu, Ag, Fe, As, S, F, Cd, Pb, Hg, чийг тодорхойлох
  • Металлургийн туршилтын дээжинд – Au, Cu, Ag, Fe, As, S, F, Pb-ийн агуулга тодорхойлох,
  • Зэсийн баяжмалын савласан дээжинд – Au, Cu, Ag, As болон F-ийн агуулга тодорхойлох.

Эхэлсэн огноо: 09. 2015

Харилцагч: Оюу-Толгой

Байршил: Өмнөговь

 

Оюу-Толгой лабораторийн менежер:

Н.Ганбаяр

Утас: 80080894

Имэйл: N.Ganbayar@alsglobal.com

Оюу-Толгой лабораторийн орлогч менежер:

Д. Эрдэнэсувд

Утас: 99072263

Имэйл: d.erdenesuvd@alsglobal.com