ЧАНАР БА СТАНДАРТ

АЛС Групп ХХК-ийн бүхий л салбар байгууллагын хэмжээнд MNS ISO/IEC17025 ба MNS ISO/IEC 17020 стандартуудын харгалзах бүлэг, элементүүдэд нийцүүлэн боловсруулсан Чанарын Удирдлагын Тогтолцооны бичиг баримт болох Чанарын гарын авлага, дүрэм журмыг үйл ажиллагаандаа мөрддөг бөгөөд хэрэглэгч үйлчлүүлэгчид үзүүлэх үйлчилгээндээ баримтлах чанарын бодлого, зорилтуудыг тогтоосон. Эдгээр зорилтуудад хүрэх зохион байгуулалтын бүтэц, хариуцлага, дүрэм журамтай бөгөөд эдгээр нь компанийн үйл ажиллагаа, хүчин чадал болон нөөц бололцоо, ашиг сонирхлын зөрчилгүй, бие даасан хараат бусаар ажиллах зэрэг бүхий л үйл явцад хамаарах тогтолцоог зохицуулдаг.

Итгэмжлэлийн тухай:

MNS ISO/IEC 17025:2017 “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага” стандартын шаардлагыг хангаж:

– АЛС Групп ХХК-ийн Улаанбаатар хот дахь Нүүрс, Геохимийн шинжилгээний лаборатори нь 3 удаа итгэмжлэгдсэн,

– АЛС Групп ХХК-ийн Таван Толгой дахь Нүүрсний шинжигээний лаборатори нь 2 удаа итгэмжлэгдсэн,

– Эрдэнэт хот дахь АЛС Инспекшн ХХК нь MNS ISO/IEC 17020:2013 “Тохирлын үнэлгээ. Хяналтын ажил эрхэлдэг төрөл бүрийн байгууллагын ажиллагаанд тавих шаардлага” стандартын шаардлагыг хангаж 2 удаа итгэмжлэгдсэн.

Дотоод чанарын хяналт:

АЛС Групп ХХК-ийн лаборатори нь хэрэглэгч үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжид нийцсэн чанартай үйл ажиллагааг явуулахдаа Олон улсад нэр хүндтэй Стандартчилсан загвар дээж үйлдвэрлэгч Австралийн Geostats Pty Ltd, Ore Research and Exploration Pty Ltd, Шинэ Зеландын RockLabs Reference Materials, Үндэсний Геологийн Төв Лаборатори зэрэг Стандартчилсан загвар дээжийг дотоод хяналтандаа хэрэглэдэг.

   

Гадаад чанарын хяналт:

АЛС Групп ХХК-ийн лаборатори нь толгой компани АLS Limited-ийн дотоод хяналтын Round Robin, Олон улсын Geostats Round Robin, Rocklabs Round Robin, Ore Research & Exploration Pty Ltd Round Robin, CANMET /Канадын туршилт хяналтын хөтөлбөр/ болон Үндэсний СХЗГ, ГТЛ зэрэг Ур чадварын хяналтын хөтөлбөрүүдэд байнга оролцож ур чадвараа сорьдог.

Сорилт шинжилгээ болон хяналтын үйл ажиллагааг Олон улсын ISO, ASTM, GB/T, AS зэрэг стандарт аргын заавруудын дагуу гүйцэтгэдэг.