Posts

“МОNGOLIA ENERGY CORPORATION”-ИЙН БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО 45.7 ХУВИАР ӨСЛӨӨ

Хөшөөтийн ордод олборлолт явуулж буй “Mongolia Energy Corporation” 3-9 дүгээр сард 360 сая хонгконг долларын борлуулалтын орлого олсон нь жилийн өмнөхтэй харьцуулахад 45.7 хувиар өссөн дүн боллоо. Борлуулалт өссөн нь үүнд нөлөөлсөн гэж санхүүгийн тайландаа дурдсан байна. Харин татварын өмнөх алдагдал өнгөрсөн оны мөн үеэс 21 хувиар өсөж, 239.6 сая хонгконг доллар болжээ. Хөшөөтийн уурхай нь Улаанбаатар хотоос баруун зүгт 1350 км-ийн зайд Ховд аймгийн нутагт байдаг бөгөөд олборлосон нүүрсийг нь Шинжян-Такешиканаар экспортолж байна. Тайлант хугацаанд тус компани 863.7 мянган тонн нүүрс олборлож, 288 мянга гаруй тонн нүүрс борлуулжээ.

Эх сурвалж: bloombergtv.mn

No Comments :