Posts

ASPIRE MINING: ЯПОН, БНСУ, ЭНЭТХЭГИЙН ЗАХ ЗЭЭЛЭЭС ХАМААРЧ МЕТАЛЛУРГИЙН НҮҮРСНИЙ ЭРЭЛТ ӨСӨХ ТӨЛӨВТЭЙ

Япон, БНСУ-аас гадна Энэтхэгийн зах зээлээс хамаарч металлургийн нүүрсний эрэлт нэмэгдэнэ гэж таамаглаж байгаа талаараа “Aspire Mining” компани танилцууллаа. Тус компанийн хувьд Монгол дахь “Овоот” төслөө онцолж байна. Жорк стандартаар 247 сая тонн нүүрсний нөөцтэй “Овоот” төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг гаргаад байгаа бөгөөд энэ хүрээнд цаашид төмөр замаар жилд 10 сая тонн нүүрс зах зээлд нийлүүлэх боломжтой гэж үзэж байгаа аж. Монголын нүүрсний ханшийн тухайд Сэхэ боомтод гуравны нэг нь коксжих чанартай нүүрсний ханш 650-700 юань, Ганцмод боомтод угаасан өндөр чанартай коскжих нүүрсний ханш 1100 юань байна. Харин Таньшаны боомтод Монголын өндөр чанартай угаасан коксжих нүүрсний ханш 1515 юаньд хүрсэн бол Австралийнх 1388 юань байгаа гэсэн тооцоог “Aspire Mining” компани танилцууллаа. ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин тарифын хөнгөлөлттэйгөөр төмөр замаар нүүрс тээвэрлэх боломжтой болсон нь Монголын коксжих нүүрсэнд шинэ зах зээл бий болгож байна гэж “Aspire Mining” хөрөнгө оруулагчдад хандан гаргасан танилцуулгадаа дурджээ.

Эх сурвалж: bloombergtv.mn

No Comments :