“RIO TINTO” ТӨМРИЙН ХҮДРИЙН “УХААЛАГ” УУРХАЙДАА 2.6 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ОРУУЛНА
“Rio Tinto” компани Австралийн баруун хэсэгт орших “Koodaideri” төмрийн хүдрийн уурхайд 2.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх төлөвлөгөө баталлаа. Үйлдвэрлэлийн шинэ төв, боловсруулах үйлдвэр, мөн 166 км урттай төмөр зам зэрэг дэд бүтцийн ажилд санхүүжилт хийхээр төлөвлөсөн байна. Барилгын ажлаа 2019 онд эхэлж, 2021 оны эцсээр олборлолтоо явуулах таамагтай байгаа ажээ. Жилд 43 сая тонн төмрийн хүдэр олборлох хүчин чадалтай “Koodaideri” уурхай “Rio Tinto-ийн хувьд тоглоомын дүрмийг өөрчлөх болно” гэж тус компанийн Гүйцэтгэх захирал Жан-Себастьян Жак мэдэгдлээ. Мөн тэрбээр “Өөрөөр хэлбэл бидний өмнө байгуулж байсан уурхайнуудаас технологийн хувьд хамгийн дэвшилтэт уурхай байх болно” гэж онцолжээ. Автоматжуулалтыг илүү сайжруулж, аюулгүй байдал болон бүтээмжийг өсгөхийн тулд дата ашиглалтыг нэмэгдүүлэх юм байна. Мөн “Pilbara Blend” нэрийн төмрийн хүдрийг хамгийн бага зардлаар гаргадаг уурхай болох зорилго дэвшүүлжээ.
Эх сурвалж: bloombergtv.mn
No Comments :