ROSKILL: ЛИТИЙН ЭРЭЛТ ОЙРЫН 10 ЖИЛД 10 ДАХИН ӨСӨХ ТӨЛӨВТЭЙ
Дэлхий нийтээрээ нүүрстөрөгчөөс татгалзаж эрчим хүчний сэргээгдэх эх үүсвэр рүү шилжиж байгаа энэ үед литийн эрэлт огцом нэмэгдэж байна гэж “Roskill Information Services Consulting” компани мэдээллээ. Цахилгаан автомашины цэнэг хураагуурын гол түүхий эд болдог литийн эрэлт жилд ойролцоогоор 30 хувиар нэмэгдэнэ гэж тус компани тооцоолжээ. 2018 онд 94 мянган тонн байсан бол 2020 оны эцэст нэг сая тонн болно гэж харж байгаа юм байна. Австрали улс лити үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлж байгаа бол Чили улс удаалж байгаа юм. Түүнчлэн Өмнөд Америкийн Аргентин, Бразил, Перу Боливи зэрэг улс литийн олборлолтын чиглэлд хөрөнгө оруулалтаа нэмэх бодлого барьж, өрсөлдөөн нэмэгдсээр байгаа юм.
Эх сурвалж: bloombergtv.mn
No Comments :