Posts

АМГТГ: 2019 ОНД АШИГЛАЛТАД ОРОХООР ТЭЗҮ БАТЛУУЛСАН ЖОНШНЫ 5 ТӨСӨЛ БАЙНА

2019 онд ашиглалтад орохоор ТЭЗҮ батлуулсан жоншны таван төсөл байгаа талаар Ашигт малтмал, газрын тосны газар мэдээллээ. Эдгээрийн хоёр нь Дорноговь аймагт, бусад нь Дундговь, Сүхбаатар, Хэнтий аймагт байрлалтай байна.

Хамгийн том нь Сүхбаатар аймгийн нутагт байрлах Баян-Өргөн орд бөгөөд нийт хөрөнгө оруулалтын зардал нь 8.3 тэрбум төгрөг байхаар ТЭЗҮ-д тусгасан байна. 2018 онд жоншны экспорт өмнөх жилийнхээсээ 1.7 дахин нэмэгдэж, 555.2 мянган тонн болсон талаар Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Жоншны гол экспортын зах зээл нь ОХУ, БНХАУ байгаа юм.

 Эх сурвалж: bloombergtv.mn

No Comments :