Posts

“ASPIRE MINING” ОВООТЫН ОРДЫН ОЛБОРЛОЛТЫГ 2020 ОНД ЭХЛЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА

“Aspire Mining” компани Овоотын коксжих нүүрсний ордын олборлолтыг 2020 онд эхлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ. Тус компани нүүрсээ нийлүүлэх боломжит зах зээл нь БНХАУ-ын Хэбэй муж гэж үзэж байна. Зах зээлийн судалгаагаа “Fenwei Energy”, “Wood Mackenzie” нартай хамтран хийж байгаа аж. “Fenwei Energy”-ийн тооцоолсноор БНХАУ-д “fat coking coal” буюу ган үйлдвэрлэхэд ашигладаг коксжих нүүрсний нийлүүлэлтийн хомсдол 2025 он хүртэлх хугацаанд жил тутамд 16-22 сая болох юм. Энэ орон зайд яг ийм төрлийн нүүрсний нөөцтэй Овоотын коксжих нүүрсний ордын нийлүүлэлт чухал нөлөөтэй гэж “Fenwei Energy” компани дүгнэсэн байна. Тиймээс Овоотын коксжих нүүрс урт хугацаандаа тонн тутамдаа 176-191 ам.долларын үнэ хүрч, Хэбэй мужийн хэрэглэгчдэд хүрэх боломжтой гэж таамаглажээ.

Эх сурвалж:bloombergtv.mn

No Comments :