“XANADU MINES” ХАРМАГТАЙ ОРДОД ХИЙЖ БУЙ ӨРӨМДЛӨГИЙН ТАЛБАЙГААС БОРНИТ ИЛРҮҮЛЭЭ
“Xanadu Mines” компани Хармагтай ордод хийж буй өрөмдлөгийн талбайгаасаа борнит буюу зэсийн алаг хүдрийн эрдэсжилтийн мэдэгдэхүйц бүс илрүүлсэн байна. Тус компани өрөмдлөгөө үргэлжлүүлж байгаа аж. Хармагтай ордын “Stockwork Hill” болон “Сopper Hill” талбай дахь борнит хүдрийн олдвор нь Хармагтай орд эрдэсжилт өндөртэй хүдрийн нөөцтэй гэдгийг нотлоход дэмжлэг болохуйц алхам” гэж “Xanadu Mines”-ийн Гүйцэтгэх захирал Эндрью Стюарт мэдэгдлээ. Энэхүү мэдээллийн дараа Австралийн Хөрөнгийн биржид “Xanadu Mines”-ийн хувьцааны ханш даваа гарагийн арилжаагаар 16.6 хувиар өсөж, 0.1 австрали доллар боллоо. Үүнээс гадна өнгөрсөн баасан гарагт Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл Хармагтай ордыг ил, далд аргаар ашиглах ТЭЗҮ-ийг хэлэлцсэн талаар Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яам мэдээллээ.
Эх сурвалж: bloombergtv.mn
No Comments :