Posts

“XANADU MINES” ХАРМАГТАЙ ОРДОД АЛТ, ЗЭСИЙН ӨНДӨР ЭРДЭСЖИЛТ БҮХИЙ БОРНИТИЙН ИЛЭРЦ ИЛРҮҮЛЛЭЭ

“Xanadu Mines” компани Хармагтай ордод “KHDDH488” талбайд алт, зэсийн өндөр эрдэсжилт бүхий борнитийн илэрц олсон байна. Ингэснээр Хармагтайн “Stockwork Hill” өрөмдлөгийн талбай илүү өргөжиж байгаа гэсэн үг ажээ. Ийнхүү борнитийн эрдэсжилтийн нөөцтэй талбайн хэмжээ нэмэгдэж байгаа юм байна. Улмаар орд газраас хүртэх эдийн засгийн өгөөжийг мэдэгдэхүйц хэмжээгээр өснө гэж харж байна. Мөн алтны агууламж өндөр байгаа порфир тогтоцод түүнийг дагасан зэсийн агууламж илрэх нь элбэг байдгийг онцоллоо. Хоёр жил хагасын хугацаанд маш идэвхтэй хайгуул хийсний үр дүнд Хармагтай ордын зэс алтны агууламж хамгийн өндөртэй эрдэсжилт бүхий хэсгийг илрүүлээд байна гэж “Xanadu Mines”-ийн Гүйцэтгэх захирал Эндрев Стеварт хэллээ. Шинэ илэрцийн үр дүнд одоо хийгдэж байгаа эдийн засгийн судалгаанд эерэг үзүүлэлтүүд тусгагдах юм байна. Эргэн сануулахад, хоёрдугаар сарын дундуур Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл Хармагтай ордын тодотгосон ТЭЗҮ-ийг хэлэлцэж, нэмж засвар оруулах шаардлага тавьсан байна. Үйл ажиллагааг нь энэ жилээс эхэлж, нийт 15 жил ашиглахаар төлөвлөжээ. Ил болон далд аргаар олборлолтоо хийхээр зорьж байна.

Эх сурвалж: bloombergtv.mn

No Comments :