Posts

XANADU MINES: “ХАРМАГТАЙ” ОРДООС АЛТНЫ ШИНЭ ЭРДЭСЖИЛТ ИЛРҮҮЛСЭН

Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Xanadu Mines” компани “Хармагтай” ордын алтны исэлд хийсэн алмазан өрөмдлөгийн шинжилгээний урьдчилсан дүгнэлтээ танилцуулж, сайн үр дүн гарсан гэж мэдээллээ.

Алтны томоохон эрдэсжилт бүхий найман бүсийн нэг “Golden Eagle” талбайд алтны исэл илэрсэн байна. Энэхүү судалгаа нь “Хармагтай”-г бага өртөгтэй, алтны өндөр эрдэсжилт бүхий талбай, орд гэдгийг илэрхийлж байна гэж “Xanadu Mines” компанийн Гүйцэтгэх захирал Эндрью Стюарт мэдэгдлээ.

Эх сурвалж:  bloombergtv.mn

No Comments :