“STEPPE GOLD” 5 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРВӨХ ҮНЭТ ЦААС ГАРГАЖ, “УУДАМ ХӨНДИЙ” ТӨСЛИЙН ХАЙГУУЛД ЗАРЦУУЛНА
“Steppe Gold” компани “Уудам хөндий” төслийн хайгуулд нэмэлт санхүүжилт татах зорилгоор хаалттай хүрээнд таван сая ам.долларын хөрвөх үнэт цаас гарах болсноо зарлалаа. Дээрх санхүүжилтээр “Уудам хөндий” талбайн дөрвөн бүсэд өрөмдлөг хийхээс гадна “Алтан цагаан овоо-4-мөнгө” талбайн зуны хайгуулыг урагшлуулах юм байна. Тус компанийн мэдээлснээр Европын хөрөнгө оруулагчид гурван жилийн хугацаатай, 10 хувийн хүүтэй, барьцаагүй хөрвөх үнэт цаас худалдаж авах сонирхлоо илэрхийллээ.
Энэхүү үнэт цаасыг эзэмшигчид нь хөрөнгө оруулалтаа хувьцаанд хөрвүүлэх боломжтой аж. Ирэх гурван жилийн дотор компанийн хувьцааны ханш хэдэд тогтохоос үл хамааран нэгж хувьцааг 90 канад доллароор тооцон шилжүүлэх боломжтой юм.
Одоогоор тус компани 230 мянган тонн хүдэр олборлоод байна. Үүнд боловсруулалт хийснээр 12 мянган унци алт гаргаж авах тооцоотой байгаа ажээ. Одоогоор боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт үргэлжилж байгаа юм.
Эх сурвалж: bloombergtv.mn
No Comments :