Posts

XANADU MINES: “ХАРМАГТАЙ” ОРДЫН ИЛ УУРХАЙН СУДАЛГААГААР ЭРДЭСЖИЛТИЙГ НЬ БАТАЛГААЖУУЛЛАА

Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Xanadu Mines” компани “Хармагтай” ордын ил уурхайн судалгааг хийж дуусгалаа. Үүгээр порфир зэсийн эрдэсжилт өндөр байгааг баталгаажуулжээ. Мөн тус компани цаашид нэмэлт өрөмдлөгүүд хийх юм байна. Энэхүү мэдээлэлтэй зэрэгцээд Австралийн Хөрөнгийн биржид хувьцааных нь ханш 0.11 австрали доллар болжээ. “Xanadu Mines” компани дөрөвдүгээр сарын 30-нд жил тутмын уулзалтаа хийхээр төлөвлөж байгаа аж. “Xanadu Mines” компанийн бэлэн мөнгөний үлдэгдэл 5.2 сая австрали доллар байна. Өнгөрсөн онд хаалттай хүрээнд хувьцаа гаргаж, 10 сая австрали доллар татан төвлөрүүлжээ. Тус компани 2019 онд хайгуулын ажлаа үргэлжлүүлэхийн тулд санхүүжилт шаардагдахаас гадна хамтрах түнш хайж магадгүй гэдгээ жил тутмын тайландаа дурдсан юм.

Эх сурвалж: bloombergtv.mn

No Comments :