Posts

“XANADU MINES” АЛТНЫ ИЛЭРЦҮҮДЭЭ БАТАЛГААЖУУЛАВ

Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Xanadu Mines” компани “Хармагтай” ордын ил уурхайд хийсэн судалгааны дүнгээр алтны илэрцүүдээ баталгаажуулсан байна. Мөн тус ордын “Golden Eagle” буюу “Алтан бүргэд” нэртэй талбайд алтны өндөр эрдэсжилтүүд илэрчээ. “Xanadu Mines”-ийн гол орд болох “Хармагтай” орд нь Өмнөговь аймагт байдаг бөгөөд Улаанбаатараас баруун өмнө зүгт 440 км-ийн зайтай, “Оюу Толгой” ордоос хойд зүгт 120 км-ийн зайд оршдог.

Эх сурвалж: bloombergtv.mn

No Comments :