Posts

“ASPIRE MINING” I УЛИРАЛД ОВООТЫН ЭХНИЙ ШАТНЫ УРЬДЧИЛСАН ТЭЗҮ-ИЙГ БОЛОВСРУУЛЖЭЭ

Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Aspire Mining” компани I улирлын тайлангаа гаргажээ. Тайлант хугацаанд “Овоот” төслийн эхний шатны бүтээн байгуулалтын урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулсан байна. Энэхүү төслийн хүрээнд Овоот-Эрдэнэтийн төмөр замыг байгуулж, жилд дөрвөн сая тонн нүүрс зах зээлд нийлүүлэх боломжтой гэж үзжээ.  БНХАУ-ын зах зээлд “Fat Coking Coal” буюу шатамхай чанар ихтэй төрлийн коксжих нүүрсний эрэлт байгаа аж. Тиймээс Овоотын ийм төрлийн нүүрсний зах зээл байгаа гэж тус компани үзэж байна. Уурхайн бүтээн байгуулалтад 110 сая ам.доллар, төмөр замд 165 сая ам.долларын хөрөнгө шаардлагатай гэж мөн тооцоолжээ. 

Эх сурвалж: bloombergtv.mn

No Comments :