Posts

ERDENE RESOURCE DEVELOPMENT: “ХӨНДИЙ” ТӨСЛИЙН ӨРӨМДЛӨГИЙН ДҮН САЙН ГАРСАН

Erdene Resource Development” компани “Хөндий” алтны төслийн талбайд II улиралд хийсэн өрөмдлөгийн дүнгээ танилцууллаа. Нийт 1800 метрийн өрөмдлөг хийснээр Баян хөндий ордын эрдэсжилтийн бүсийг илүү өргөжүүлсэн байна. Энэ нь төслийн урьдчилсан ТЭЗҮ-д дэмжлэг болно гэж үзэж байгаа аж. “Төслийн “Midfield” талбайд 112 метрийн гүнд тонн хөрс тутамд 5.9 грамм алтны илэрц олдсон нь урьд өмнө нь гарч байгаагүй үр дүн. Улмаар энэ нь Баян хөндий ордын зүрхэн хэсэгт өндөр эрдэсжилт байгааг бататгаж байна” гэж “erdene resource development”-ийн Гүйцэтгэх захирал Питер Акерли онцоллоо. 

Эх сурвалж: bloombergtv.mn

No Comments :