Posts

RIO TINTO: БҮРЭН УХААЛАГ УУРХАЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ХАМТРАХ ТҮНШЭЭ СОНГОЛОО

“Rio Tinto” Австралийн баруун бүс дэх “Koodaideri” уурхайд ашиглах гол технологиудыг “Flsmidth” компаниас худалдаж авахаар болсон байна. “Rio Tinto” олборлолтын гинжин хэлхээний бүх дамжлагыг анх удаа ухаалаг технологиор холбохоор зорьж байгаа ажээ. Үүнд зориулж “Flsmidth” компани ухаалаг 3D загварчлалын технологи нэвтрүүлсэн бүтээгдэхүүнээр хангах юм байна. Төмрийн хүдрийн “Koodaideri” уурхайг өнөөг хүртэлх “Rio Tinto”-ийн хамгийн дэвшилтэт технологи бүхий уурхай болгон хөгжүүлэхээр ажиллаж байгаа юм. Бүтээн байгуулалт энэ оноос эхэлж анхны олборлолтыг 2021 онд хийх төлөвлөгөөтэй байна. Уурхай нь жилд 43 сая тонн төмрийн хүдэр олборлох хүчин чадалтай.

Түүнчлэн “Rio Tinto” АНУ дахь “Resolution” зэсийн төслийн босоо амны малтлагыг эрчимжүүлж байгааг мэдэгдлээ. Мөн Серби дэх литийн ордын ТЭЗҮ-ийг боловсруулж эхэлсэн, удалгүй танилцуулна гэдгээ зарласан юм.

Эх сурвалж: bloombergtv.mn

No Comments :