Posts

XANADU MINES: I УЛИРАЛД “ХАРМАГТАЙ” ОРДЫН ТАЛБАЙД 3618.5 МЕТРИЙН ӨРӨМДЛӨГ ХИЙСЭН

Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Xanadu Mines” компани “Хармагтай” ордын хайгуулын явцыг танилцуулаа. I улиралд дөрвөн хэсэгт нийт 3618.5 метрийн алмазан өрөмдлөг хийсэн байна. Энэхүү төслийн талбайд хийсэн судалгаагаар нөөцийг нь баталгаажуулах эерэг үр дүнгүүд гарч байгаа гэдгийг тус компани онцоллоо. Мөн нэмэлт өрөмдлөгүүд, судалгаа хийхээр төлөвлөж байгаа юм байна. “Хармагтай” орд нь Улаанбаатараас баруун өмнө зүгт 440 км-ийн зайд, “Оюу Толгой” ордоос хойд зүгт 120 км-ийн зайд оршдог.

Эх сурвалж: bloombergtv.mn

No Comments :