Өмнөговь аймгийн нутагт орших Хармагтай ордын ил уурхайн нөөц нь 598 сая тонн хүдэр байгаагаас 1.9 сая тонн зэс, 4.3 сая унц алтны агууламжтай
Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Xanadu Mines” компани жил тутмын уулзалтаа хийлээ. Хурлаар компанийн Гүйцэтгэх захирал Даррил Кларкийг дахин сонгосон байна. Энэхүү мэдээлэлтэй зэрэгцээд тус компанийн хувьцааны ханш 5.26 хувиар өсөж, 0.1 австрали доллар боллоо. “Xanadu Mines”-ийн хувьд Монгол дахь хайгуулын гол төсөл нь Өмнөговь аймгийн нутагт орших Хармагтай орд бөгөөд ил уурхайн нөөц нь 598 сая тонн хүдэр байгаагаас 1.9 сая тонн зэс, 4.3 сая унц алтны агууламжтай гэж тус компани мэдээлсэн юм. “Xanadu Mines” энэхүү ордынхоо олборлолтын тусгай зөвшөөрлийг авахаар бэлтгэж байгаа ажээ.
Эх сурвалж: bloombergtv.mn
No Comments :