Posts

Бугатаас хойд зүгт оршдог Баян Овоогийн уурхайд дэлхий дээр нөөц нь тогтоогдсон ховор металлын 70 хувь нь агуулагддаг

Зогссон газраас маань эхлээд тэнгэрийн хаяа хүртэлх өргөн талд хотын дайтай аж үйлдвэрийн цогцолбор байрлажээ. Энэ бол Хятадын “Баоган” корпорацийн ховор метал, ган үйлдвэрлэгч комбинат. Тоолоод барахгүй хөргөгч цамхаг, яндангууд нь тэнгэр лүү сэрийлдэнэ.

Судалгаануудад бичсэнээр Бугатаас хойд зүгт оршдог Баян Овоогийн уурхайд дэлхий дээр нөөц нь тогтоогдсон ховор металлын 70 хувь нь агуулагддаг аж.

Эндхийн уурхайнууд, үйлдвэрүүд бол орчин үеийн хүн төрөлхтний амьдралын эрэг шураг, хөтлөгч араануудыг эргүүлдэг гол хүчин зүйл юм. Энд дэлхийн ховор металлын хамгийн том нийлүүлэгч байдаг. Ховор металлыг салхин сэнсний соронзон, цахилгаан машины хөдөлгүүрээс эхлээд ухаалаг утас, телевизор гээд маш олон зүйлд ашигладаг.

2009 онд Хятад улс дэлхийн ховор металлын хэрэгцээний 95 хувийг нийлүүлжээ. Судалгаануудад бичсэнээр Бугатаас хойд зүгт оршдог Баян Овоогийн уурхайд дэлхий дээр нөөц нь тогтоогдсон ховор металлын 70 хувь нь агуулагддаг аж.

ХОВОР МЕТАЛЛ БУЮУ АМЖИЛТЫН ТҮЛХҮҮР

Хятад улсын эдийн засаг сүүлийн үед огцом тэлж, гүнзгий өөрчлөлт орсоны гол хүчин зүйлсийн нэг нь яах аргагүй газрын ховор элемент юм. Бугатад очсон хүн энэхүү өсөлт нь тус хотыг хэрхэн үндсээр нь өөрчилж буйг өөрийн нүдээр харна.

1950 онд, ховор металлыг өргөн хүрээнд олборлож эхлэхээс өмнө Бугат хотын хүн ам 97 мянга байжээ. Харин өнөөдөр 2.5 сая хүн амьдарч байна. Хүн амын огцом өсөлтийн гол шалтгаан нь мэдээж ашигт малтмал.

ЦЕРИЙН ҮЙЛДВЭР

Хамгийн түрүүнд бид цери хэмээх ховор элементийг голдуу үйлдвэрлэдэг заводад очсон юм. Цери гэх бодисыг шил будах, дотоод шаталтын хөдөлгүүрийн хорт утааг хувиргагч систем гээд маш олон чиглэлд арилжааны зорилгоор ашигладаг. Биднийг үйлдвэртэй танилцуулсан хөтчийн тайлбарласнаар энд үйлдвэрлэсэн церийн ислийг ихэвчлэн ухаалаг утас, компьютерын дэлгэцийг өнгөлөхөд ашигладаг ажээ.

Цери, Неодим зэрэг ховор металлыг баяжуулах үйл явц маш хортой, аюултай.

Неодим хэмээх бодис нь бас л Бугатын экспортын бүтээгдэхүүний нэг юм. Үйлдвэрлэлийн маш олон салбарт хэрэглэдэг. Энэ нь церийн нэгэн адил шил будах, өнгөгүй болгоход ашиглагддаг бөгөөд ийм шилийг голдуу навигацийн төхөөрөмжид хэрэглэдэг. Энэ бодисын хэрэглээний хамгийн чухал чиглэл бол хөнгөн, гэхдээ хүчтэй соронзонгийн үйлдвэрлэл юм. Неодимтай соронзонг чихэвч, гар утасны микрофон, компьютерын хатуу диск зэрэг хэрэглээний электрон бараа үйлдвэрлэхэд ашигладаг. Түүнчлэн, шинэ цагийн авто машинуудын ажиллагаанд хэрэгтэй генератор, хөдөлгүүр үйлдвэрлэхэд хэрэглэдэг.

Неодим нь зэс, никелийн адил олдоцтой бөгөөд газар дор жигд тархсан байдаг. Хятад улс дэлхийн неодимийн зах зээлд 90 хувийг үйлдвэрлэдэг ч дэлхийн нийт неодимийн нөөцийн 30 хувь л байдаг.

Цери болон неодимийг ховор элемент гэж үздэг ч үнэндээ эдгээр нь харьцангуй элбэг байдаг нь хачирхалтай. Неодим нь зэс, никелийн адил олдоцтой бөгөөд газар дор жигд тархсан байдаг. Хятад улс дэлхийн неодимийн зах зээлд 90 хувийг үйлдвэрлэдэг ч дэлхийн нийт неодимийн нөөцийн 30 хувь л байдаг. Ийм хандлагыг туйлын зөв гэж үзэхгүй ч неодим, цери хоёрын ховор байдаг нь өөр зүйлтэй холбоотой.

Эдгээр металлыг хүдрээс нь ялгах, үйлдвэрлэлд шаардлагатай түвшинд хүртэл баяжуулах үйл явц маш хортой, аюултай. Жишээ нь, церийг үйлдвэрлэхийн тулд эрдэслэг холимогийг нунтаглаж, хүхрийн болон азотын хүчилд уусгадаг.

ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН ХЭРЭГЛЭЭ

Эх сурвалж: business.mn

No Comments :