KINCORA COPPER: 6 САЯ АМ.ДОЛЛАРЫН ВАРРАНТ, ХУВЬЦААНЫ САНАЛ ДУУСАЖ, ЗАХИАЛГА 6.25 САЯ АМ.ДОЛЛАР БОЛЖ ДАВЛАА
Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Kincora Copper” компани зургаан сая ам.долларын хөрөнгө татан төвлөрүүлэхээр хаалттай хүрээнд хувьцаа, варрант санал болгосон бөгөөд энэхүү саналын хугацаа дуусаж, захиалга нь хүсэлтээсээ давж, 6.25 сая ам.доллар болсон талаар тус компани мэдээллээ.
Нийт захиалгын 60 хувийг нь байгалийн баялгийн салбарын томоохон хоёр хөрөнгө оруулагч хүргүүлжээ. Эндээс татан төвлөрүүлсэн хөрөнгөө 18 мянга хүртэлх метрийн өрөмдлөг зэрэг хайгуулын ажилд зарцуулахаар төлөвлөжээ. 2016 онд “Kincora Copper” Өмнийн говийн бүсэд эзэмшиж байгаа талбайн хэмжээгээрээ “Rio Tinto” болон түүнтэй холбогдох компаниудынхыг давж гарсан байна. Улмаар эрдэсжилт байх өндөр магадлалтай, гүйцэд судлагдаагүй зэсийн бүслүүрт анхны орчин үеийн бүсчилсэн шатлал бүхий хайгуулын судалгаа эхлүүлсэн талаараа “Kincora Copper” мэдээллээ. Тус компани одоо “Хүрэл үнэг”, “East Tsagaan Suvarga” төслийн талбайд таван зорилтот хэсэгт төвлөрч, анхны туршилтын өрөмдлөгөө хийж эхлэхээр бэлтгэж байна.
No Comments :