Posts

V САРД АШИГТ МАЛТМАЛЫН АШИГЛАЛТЫН 11, ХАЙГУУЛЫН 2 ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ШИНЭЭР ОЛГОЖЭЭ

Тавдугаар сард ашигт малтмалын ашиглалтын 11, хайгуулын хоёр тусгай зөвшөөрөл шинээр олгосон талаар Ашигт малтмал, Газрын тосны газар мэдээллээ. Мөн 40 тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан болон цуцалсан байна. Тавдугаар сарын байдлаар хүчин төгөлдөр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн 56 хувь нь ашиглалтынх, 44 хувь нь хайгуулынх байжээ. Хайгуулын лицензийг сонгон шалгаруулалтаар олгож байгаа юм. Сүүлийн найман жилийн дунджаас харахад хайгуулын зардлын дийлэнх буюу 46.8 хувийг өрөмдлөг, түүний дараа 10.1 хувийг геофизикийн судалгаа бүрдүүлж байгаа талаар Ашигт малтмал, Газрын тосны газар мэдээллээ. Аж ахуйн нэгжүүдийн хайгуулд зарцуулахаар төлөвлөсөн хөрөнгийн хэмжээ 2018 оны байдлаар үл ялиг нэмэгдэж, 221.2 тэрбум төгрөг болсон байна.

Эх сурвалж: bloombergtv.mn

No Comments :