Posts

“ELIXIR ENERGY” КОМПАНИ “НОМГОН IX” ТАЛБАЙД ӨРӨМДЛӨГ ХИЙЖ ЭХЭЛЛЭЭ

Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Elixir Energy” компани өрөмдлөгөө эхэлснээ зарлалаа. Ингэснээр “Номгон IX талбай дахь хайгуулын ажилд чухал алхам боллоо” гэж тус компанийн Гүйцэтгэх захирал Нэйл Янг мэдэгдсэн байна. “Elixir Energy” компани нүүрсний метан хийн “Номгон IX” талбайд нийт 30 сая ам.долларын хайгуулын ажил хийхээр төлөвлөж байгаа аж. Нийт 30 мянган метр квадрат талбайд хайгуул хийх зөвшөөрлөө аваад байгаа бөгөөд цаашид метан хийгээ олборлож эхэлбэл Монгол, БНХАУ-ын зах зээлд нийлүүлэхээр төлөвлөжээ.

Эх сурвалж: bloombergtv.mn

No Comments :