“VISION VALUES HOLDINGS” МОНГОЛ ДАХЬ ХАЙГУУЛЫН АЖИЛД 6.2 САЯ АМ.ДОЛЛАР ЗАРЦУУЛАХААР ТӨСӨВЛӨЖЭЭ
Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Vision Values Holdings” компани 2019 онд Монголын баруун бүс дэх хайгуулын ажилдаа 6.2 сая ам.доллар зарцуулахаар төсөвлөсөн талаар дурдлаа.
Тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2020 оны дөрөвдүгээр сард дуусна. Тиймээс цаашид энд олборлолтын лиценз авах хүсэлтээ гаргахуйц хэмжээний хайгуулын илэрц олох зорилт тавьж ажиллаж байгаа юм байна. Харин 2019 оны зургаадугаар сард дуусгавар болсон санхүүгийн жилд Монголд нийт 12.4 сая хонгконг доллар болсон байна.
Үүнээс гадна Монгол Улсын Засгийн газарт хайгуулын гурван лицензээ буцаан өгсөн юм. Үүнтэй холбоотойгоор хайгуул, хөрөнгийн үнэлгээний үнэ цэний бууралт 56.6 сая хонгконг доллар болсон байна.
Сонирхуулахад, “Vision Values Holdings”-ийн удирдлагын багийн зарим гишүүн Хөшөөтөд олборлолт хийж байгаа “Mongolia Energy Corporation”-ийн менежментийн багт давхар харьяалагддаг ажээ.
Эх сурвалж: bloombergtv.mn
No Comments :