Posts

XANADU MINES: “ХАРМАГТАЙ” ОРДЫН “COPPER HILL” ТАЛБАЙД ХИЙСЭН ӨРӨМДЛӨГИЙН ДҮН САЙН ГАРСАН

Xanadu Mines” компани “Хармагтай” ордын “Copper Hill” талбайд хийсэн өрөмдлөгөөр алтны оксидын эрдэсжилт бүхий бүсийг илрүүлсэн байна. Энэхүү үр дүнгийн ачаар тус хэсэгт алтны оксидын нимгэн давхарга байгааг баталгаажуулж байна гэж “Xanadu Mines” компани мэдээллээ. Үүнээс гадна тус компани “Хармагтай” төслийн “Stockwork Hill”, “Golden Eagle” талбайд хийсэн өрөмдлөгийн үр дүн сайн гарсанд сэтгэл хангалуун байгаагаа Гүйцэтгэх захирал Эндрью Стюарт хэлсэн байна. Алт, зэсийн “Хармагтай” орд нь Улаанбаатар хотоос зүүн өмнө зүгт 420 км-ийн зайд, Өмнөговь аймгийн нутагт оршдог бөгөөд “Xanadu Mines”-ийн хамгийн их анхаарал хандуулж байгаа гол төсөл юм. 

Эх сурвалж: bloombergtv.mn

No Comments :