Posts

“ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ” ХК IPO ГАРГАХ АЖИЛД ЗӨВЛӨХ БАНКНУУДАА СОНГОЛОО

Эрдэнэс Таван Толгой” ХК Хонгконгийн Хөрөнгийн биржид нэг тэрбум гаруй ам.долларын IPO гаргах ажилд “Bank of America”, “Credit Suisse”-ийг зөвлөхөөр сонгосон талаар ойрын эх сурвалж мэдээллээ.

Ирэх долоо хоногт зөвлөхүүдтэйгээ уулзалт хийж, нарийвчилсан ажлаа эхлэх юм байна. “Эрдэнэс Таван Толгой” ХК IPO-ийг ирэх онд гаргах гэж байгаа талаар ойрын эх сурвалжууд мөн мэдээллээ.

“Эрдэнэс Таван Толгой” ХК оны эхний хагас жилд 13.1 сая тонн нүүрс олборлож, 2.1 их наяд төгрөгийн борлуулалт хийсэн байна. Түүнчлэн 677 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан талаар өмнө нь мэдээлж байсан юм.

Эх сурвалж: bloombergtv.mn

No Comments :