Posts

XANADU MINES: “ХАРМАГТАЙ” ТӨСЛИЙН “EXPLORATION TARGET” ХЭСЭГТ ХИЙСЭН СУДАЛГААНЫ ДҮН ЭЕРЭГ ГАРСАН

Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Xanadu Mines” компани “Хармагтай” төслийн “Exploration Target” хэсэгт хийсэн судалгааны дүнгүүдийг нэгтгэж, эерэг гарч байгаа талаар мэдээллээ.

Энэ хэсэгт 2002 оноос хойш нийт 190 удаагийн алмазан өрөмдлөг болон урвуу урсгалт 73 өрөмдлөгийн ажлыг хийсэн байна. Нийт 77 мянга 800 гаруй метр өрөмдлөг хийжээ. Эдгээр гео хими болон гео физикийн судалгааны дүнг нэгтгээд үзэхэд эерэг үзүүлэлтүүд харагдаж байгаа гэж тус компани үзэж байгаа аж.

Эх сурвалж: bloombergtv.mn

No Comments :