Posts

ШИНЖИЛГЭЭНИЙ ҮР ДҮНГ ХАРЬЦУУЛАХ ТАЛААР ВЕБИНАР БОЛНО

Хайгуулын ажилд үзүүлэх Геохимийн шинжилгээний нарийвчлалын ач холбогдол – Ионы уусгалтын сэдвээр вебинар явагдах тул та бүхэн өргөнөөр оролцоно уу.

Энэхүү вебинар нь Ионы уусгалт болон бусад шинжилгээний аргуудыг харьцуулж шинжилгээний нарийвчлалыг үнэлж дүгнэх болно. Геологичдод олон зориулалтаар ашиглаж болох олон янзын шинжилгээний аргын сонголт байдаг. Нарийвчлал өндөр байх тусам боломжит орд газар, эсвэл эрдсийн систем дэх өрөмдлөгийн цэгийг тодорхойлох техникийн өгөгдөл илүү үр дүнтэй байна.

Бүртгүүлэх холбоос:Webinar Registration – Zoom

Хугацаа: 40 минут

Илтгэгч: Расселл Бирелл

Расселл Бирелл нь 40 гаруй жил олон улсад олон төрлийн эрдсийн хайгуул, судалгаа, хөгжүүлэлт хийсэн туршлагатай геологич/геохимич юм. Тэрээр Австралийн болон олон улсын засгийн газар ба хувийн уул уурхайн маш олон байгууллага, судалгааны төвүүдэд ажиллаж 38 улс оронд хайгуул хийсэн ажлын арвин их туршлагатай. Түүний удирдан ажиллаж байсан олон баг алт, зэс-хар тугалга-цайр, цагаан тугалга, тантал, лити, манган зэрэг эрдсийн хайгуул амжилттай хийж байжээ.

Расселл одоогоор SRK Exploration компанийн бие даасан зөвлөх, ахлах геохимичээр ажиллахын зэрэгцээ АЛС Геохимийн салбартай судалгаа, хөгжүүлэлтийн чиглэлээр олон жил хамтран ажиллаж байна.

Тэрээр маш олон компанийн тайлан, судалгаа ба хөгжүүлэлтийн тайланг бичсэн бөгөөд эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлж, компанийн удирдлага, ТУЗ, хувьцаа эзэмшигчид, олон улсын шинжлэх ухааны хуралд илтгэл тавьсан туршлагатай.

No Comments :