Төмрийн хүдрийн туршилт шинжилгээ / Iron ore procedures

Дэлхийн уул уурхайн томоохон хэмжээний олборлолт, хайгуулын ихээхэн хэсгийг төмрийн хүдэр эзэлж байна. Төмөр нь металл хэлбэрээрээ орчин үеийн үйлдвэржилтийн нийт металлын хэрэгцээний 95%-г дангаараа эзэлж байна. Том хэмжээтэй уурхайд гематит, магнетит, геотит/лимонит, сидерит, шамозит, пирит, илменит зэрэг эрдсүүд элбэг тохиолддог. Оксид хэлбэрийн эрдэс нь дэлхийн төмрийн хүдрийн үйлдвэрлэлийн голлох түүхий эд болж байна.

Рентген флуоресценцийн төхөөрөмжийн (XRF) шинжилгээ нь исэлдсэн төмрийн хүдрийн агуулгыг тодорхойлоход хамгийн тохиромжтой аргачлал юм. Литийн боратаар хайлуулах аргачлал бүхий XRF төхөөрөмжийн уг шинжилгээ нь найдвартай, өндөр нарийвчлалтай арга юм. Төмрийн хүдрийн шинжилгээнд шатаалтын хорогдол (LOI) чухал үүрэгтэй үзүүлэлт билээ. Шатаалтын хорогдол нь хүдрийн эрдсийн бүтэц болон үйлдвэрлэлийн процессын үед хүдэр хэрхэн өөрчлөгдөх талаар мэдээлэл болдог.

Соронзон эрдэс ялгах туршилт / Preparation for analysis of magnetic separates

Төмрийн соронзон эрдсийг салгах туршилт нь шаталсан нойтон шигшүүрийн шинжилгээ, соронзон эрдэс ялгах Davis Tube төхөөрөмж ашигласан баяжуулах явц зэрэг цогц шинжилгээнүүдээс бүрдэнэ. Уг аргачлал нь тодорхой төрлийн хүдэрт зориулагдсан бөгөөд үйлчлүүлэгч лабораторитой зөвлөлдсөний үндсэн дээр тохиромжтой аргачлалаа сонгох нь зүйтэй.

ЭРДЭС ХАРИУЦСАН СУПЕРВАЙЗОР

Б. АРИУН-ЭРДЭНЭ

b.ariunerdene@alsglobal.com

Даваа-Бямба 08.00-18.00

ЧАНАР ХАРИУЦСАН МЕНЕЖЕР

Ж.ИРЭХЖАРГАЛ

irekhjargal.jambal@alsglobal.com

Даваа-Бямба 08.00-18.00