ЭРДЭНЭТ ХОТ ДАХЬ ХӨНДЛӨНГИЙН ХЯНАЛТЫН АЛС ИНСПЕКШН ХХК

АЛС Инспекшн ХХК-г үүсгэн байгуулагч болох Англи улсад бүртгэлтэй ALS Inspection UK Ltd нь өөрийн төлөөлөгчийн газрыг анх 1994 онд Эрдэнэт хотод “Алекс Стюарт Ассейрс Лтд” нэртэй байгуулж, Уулын баяжуулах “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн экспортын бүтээгдэхүүнд:

  • Зэс болон молибденийн баяжмалын дээж авалт
  • Баяжмалын агуулга болон чийг тодорхойлох
  • Ачилт, жигнэлтэнд Олон улсын хөндлөнгийн хяналт хийж эхэлсэн

1997 оноос Монгол-Америкийн хамтарсан “Эрдмин” үйлдвэрийн катодын зэс, 2005 оноос тус үйлдвэрийн цувимал утас, Монгол–Израилийн хамтарсан “Шим Технологи” компанийн экспортын бүтээгдэхүүн болох техникийн болон кальцийн молибдат, 2014 оноос Ачит Ихт ХХК-ийн катодын зэсийн дээж авалт, ачилтанд хөндлөнгийн хяналтын ажлыг хийж гүйцэтгэж байна.

2014 онд MNS ISO/IEC 17020:2013 “Тохирлын үнэлгээ, хяналтын ажил эрхэлдэг төрөл бүрийн байгууллагын ажиллагаанд тавих шаардлага” стандартын дагуу анх удаа, 2016 онд давтан итгэмжлэгдсэн.

“АЛС Инспекшн” ХХК нь Улсынхаа татварын хуулиа хүндэтгэн, татвараа хуулийн дагуу хугацаанд нь төлсөөр ирсэн. 2008 онд Орхон аймгийн Татварын хэлтсээс шалгаруулсан “ТОП-25” ААН, 2010 онд “Шилдэг татвар төлөгч байгууллага”-аар тус тус шалгарч байсан.