Posts

ОВООТЫН КОКСЖИХ НҮҮРСНИЙ ҮНЭ 176-191 АМ.ДОЛЛАР БОЛОХ БОЛОМЖТОЙГ “FENWEI ENERGY” ТООЦООЛЖЭЭ

Овоотын коксжих нүүрс урт хугацаандаа тонн тутамдаа 176-191 ам.долларын үнэд хүрч, Хэбэй мужийн хэрэглэгчдэд хүрэх боломжтой гэж “Fenwei Energy” компани таамаглалаа. Энэхүү ордод үйл ажиллагаа явуулж буй “Aspire Mining” компанийн хувьцааны ханш Австралийн Хөрөнгийн биржид сүүлийн арилжаагаар таван хувиар өсөж, 0.02 австрали доллар болсон байна. “Fat Coking Coal” буюу ган үйлдвэрлэлд ашиглагддаг коксжих нүүрсний боловсруулалтад ашигладаг уян чанар өндөртэй нүүрсний эрэлт БНХАУ-д нэмэгдэж байгаа аж. Улмаар 2025 он хүртэлх хугацаанд жил тутам 16-22 сая тонны нийлүүлэлтийн хомсдол үүснэ гэж тооцож байна. Харин энэхүү орон зайд ийм төрлийн нүүрсний нөөцтэй Овоотын коксжих нүүрсний ордын нийлүүлэлт чухал нөлөөтэй гэж “Fenwei Energy” компани дүгнэсэн байна.

“Aspire Mining” компани “Овоот” төслийн эхний шатны хөгжүүлэлтийн төлөвлөгөөнийхөө урьдчилсан эдийн засгийн судалгааг хийгээд байгаа юм. Мөн төслийн санхүүжилтэд шаардлагатай 15 сая австрали долларын бэлэн мөнгөний нөөцөө бүрдүүлсэн талаар өмнө нь мэдээлж байв. Сүүлийн нэг жилийн хугацаанд тус компанийн хувьцааны ханш 80 орчим хувиар өссөн байна.

Эх сурвалж: bloombergtv.mn

No Comments :