Posts

“ERDENE RESOURCE DEVELOPMENT” ЖИЛ ТУТМЫН УУЛЗАЛТАА VI/20-НД КАНАДАД ХИЙНЭ

Торонто, Монголын Хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй “Erdene Resource Development” компани жил тутмын уулзалтаа зургаадугаар сарын 20-нд Канадад хийхээр төлөвлөж байна. Тус компани хаалттай хүрээнд 10 сая ширхэг үнэт цаасыг нэгж бүрийг нь 0.2 канад доллароор үнэлэн нийт хоёр сая канад доллар татан төвлөрүүлэхээр зорьж байгаа юм. Энэхүү санхүүжилтийг “Хөндий” төслийн хараат бус урьдчилсан ТЭЗҮ боловсруулах, “Баян хөндий” төслийн ашиглалтын лиценз авах бэлтгэл ажил зэрэгт зарцуулахаар төлөвлөсөн талаар тус компани мэдээллээ. 

Эх сурвалж: bloombergtv.mn

No Comments :