Coreviewer

АЛС Геохимийн CoreViewerTM нь дээжний зурвасыг өндөр нарийвчлалтай дижитал арга ашиглан дээжний гүн-бодит байдлыг харуулах ба түүний шинжилгээний тоон мэдээллийн цугт нь үзүүлнэ. Дээжийн мэдээлэлийн сан болон холбогдох мэдээллийг ALS WebtrieveTM –р дамжуулан хандаж үзэх боломжтой бөгөөд мэдээллийг компанийн оршин байгаа хугацааны туршид архивлан хадгалж байна. АЛС Группын ажилтан мэдэх боломжгүй, өндөр түвшинд шифрлэсэн хэрэглэгчийн мэдэх нууц үгийн тусламжтайгаар хандалт хийдэг. АЛС Группын ажилтан сонгож, хэрэглэгч баталгаажуулсан өндөр нарийвчлалтай jpeg өргөтгөлтэй зурагнуудыг оруулсан байдаг. Ингэснээр бид зурагнуудын одоогийн, өмнөх, ирээдүйн шинжилгээний хамаарлыг тодорхойлно. Энэхүү процессийн эхний шат нь тус тусдаа байгаа өндөр нарийвчлалтай дээжний зургуудыг нэгтгэж нэг дижитал зураг болгож хувиргах явдал юм. Өргөний зурвас дээр улаан өнгөөр тэмдэглэгдсэн хэсэг нь байхгүй байгаа дээжний хэсгийг илэрхийлнэ.

Loader Loading...
EAD Logo Taking too long?
Reload Reload document
| Open Open in new tab