Global Enterprise Managment System

АЛС нь өөрийн лабораторийн мэдээллийн удирдлагын системийн нэг чухал хэсэг болгон нэгэн онцгой дээж бүртгэлийн тракинг хийх програм хангамжийг загварчлан гаргасан. Энэхүү систем нь баркодлол, сканнинг хийх технологийг ашиглах бөгөөд дээж бэлтгэлээс эхлэн шинжилгээний бүхий л үе шатуудын процесст дээжийг бүрэн хянах боломжийг олгодог.
АЛС-ын дэлхийн аль ч салбарт дээжийг хүлээлгэн өгсөн тохиолдолд АЛС нь баркод бүхий лабелийг дээжний уутанд нааж сканнердаж уншуулан системд бүртгэдэг. Скан хийхэд дээжийн бүртгэсэн огноо, жин, ашигласан тоног төхөөрөмж болон бүртгэлийг хийсэн дээж бэлтгэгчийн нэр зэрэг мэдээллүүдийг цугт нь бүртгэдэг. Дээжинд хийгдэж буй жижиг ажиллагаа бүрт буюу дээж бэлтгэлээс эхлэн шинжилгээ, хадгалалт, устгал, палп болон режект материалын үлдэгдлийн явцыг скан хийж бүрэн хянах юм. Дээжийн лабелийг дээжийг тээвэрлэх байршил, тээвэрлэсэн байршил 2-т скан хийнэ.. Уг системийг үйлчлүүлэгчийн дээжлэлт хийсэн газар кодлосон баркодыг унших боломжтойгоор зохион бүтээсэн. Энэхүү систем нь үйлчлүүлэгчдэд маань дараах боломжүүдийг олгодог:

  • Лабораторийн бүх процесст дээжийг бүрэн хянах
  • Үе шат бүрт дээжийг скан хийж бүртгэснээр дээжийн бүрэн бүтэн байдлыг хангах
  • Дээжлэлтийн талбайгаас лабораторит бүртгүүлсэн дээжийн жингийн бүртгэл
  • Ажлын захиалгын үндсэн дээр цахим байдлаар боловсруулсан аудитын тайланг гаргуулан авах