Хайгуулын төрөл бүрийн дээжин дэх олон элементийн агуулгыг ICP-AES төхөөрөмжөөр чанарын өндөр түвшинд нарийвчлал сайтай тодорхойлно.
Хаан дарсны уусгалттай олон элементийн багц, ICP -AES төхөөрөмжөөр / Multi-elements by Aqua-Regia Digestion with ICP-AES Finish
Уг шинжилгээ нь сульфид, карбонатын эрдэсжилттэй үнэт металлын маркер элементүүдийг тодорхойлох, үндсэн металлын ордны анхан шатны хайгуулд тохиромжтой. Хаан дарсны уусгалт нь ихэнх сульфид, оксид, карбонатын эрдсүүдийг бүрэн уусгадаг бөгөөд ихэнх дэгдэмхий элементүүдийн агуулга бүрэн хэмжээгээр гарна. Харин силикатын болон галд тэсвэртэй эрдсүүд бүрэн уусдаггүй бөгөөд зөвхөн уусдаг хэсгийн агуулгыг тодорхойлно.
Хүдрийн дээжийн Хаан дарсны уусгалттай олон элементийн багц, ICP -AES төхөөрөмжөөр / Ore Grade-elements by Aqua-Regia Digestion with ICP-AES Finish
Энэхүү шинжилгээ нь хүдэр болон өндөр агуулгатай материалын агуулгыг өндөр нарийвчлалтай тодорхойлох оновчтой горимоор хийгддэг. Мөн ME- ICP41 аргын тодорхойлох дээд хязгаараас өндөр гарсан элементийн агуулгыг нарийвчлан тодорхойлоход уг аргыг санал болгодог.
Дөрвөн хүчлийн уусгалттай олон элементийн багц, ICP -AES төхөөрөмжөөр / Multi-elements by Four Acid Digestion with ICPAES Finish
Дөрвөн хүчлийн уусгалт нь геологийн голлох материалууд дахь бараг бүх эрдсүүдийг уусгадаг. Гэвч барит, газрын ховор элементүүдийн оксид, колумбит, танталит, цагаан тугалга, гянтболдын эрдсүүд зэрэг галд тэсвэртэй эрдсүүдэд тохиромжгүй. Уг уусгалтын явцад ихэнх дэгдэмхий элементүүд, ялангуяа мөнгөн ус ихээр ууршдаг тул агуулгыг тайлагнах боломжгүй байдаг.
Хүдрийн дээжийн Дөрвөн хүчлийн уусгалттай олон элементийн багц, ICP -AES төхөөрөмжөөр / Ore Grade-elements by Four Acid Digestion with ICP-AES Finish
Энэхүү шинжилгээ нь хүдэр болон өндөр агуулгатай материалын агуулгыг өндөр нарийвчлалтай тодорхойлох оновчтой горимоор хийгддэг. Мөн ME- ICP61 аргын тодорхойлох дээд хязгаараас өндөр гарсан элементийн агуулгыг нарийвчлан тодорхойлоход уг аргыг санал болгодог.
ЭРДЭС ХАРИУЦСАН СУПЕРВАЙЗОР
Б. АРИУН-ЭРДЭНЭ
b.ariunerdene@alsglobal.com
Даваа-Бямба 08.00-18.00
ЧАНАР ХАРИУЦСАН МЕНЕЖЕР
Ж.ИРЭХЖАРГАЛ
irekhjargal.jambal@alsglobal.com
Даваа-Бямба 08.00-18.00