Хүдэр, өндөр агуулгатай материалуудын агуулгыг тогтоох шинжилгээ нь өндөр нарийвчлалтай, сонирхож буй гол элементийн агуулгыг бүрэн гаргахуйц байх ёстой. Шаардлагатай бүх элементэд тохирсон ганц аргачлал гэж байхгүй тул АЛС Геохимийн лаборатори галд тэсвэртэй эрдсүүд, хүчлийн аргаар задлахад хэцүү, өндөр концентрацитай үедээ тогтвортой уусмал үүсгэдэггүй элементүүдэд зориулсан XRF төхөөрөмжийн шинжилгээг санал болгож байна.

Никель латеритийн шинжилгээ / Nickel Laterite analysis by fusion XRF

Энэ аргачлал нь никель латеритийн хүдэрт үндсэн болон дагалдах элементийн агуулгыг тодорхойлоход илүү тохиромжтой. Исэлдүүлэгч агуулаагүй флакс хэрэглэдэг учир 5%-аас их сульфид агуулсан дээжийн хувьд энэ арга нь тохиромжтой бус.

Бокситын шинжилгээ / Bauxite analysis by fusion XRF

Хөнгөнцагааны буюу бокситийн хүдэрт үндсэн болон дагалдах элементийн агуулгыг тодорхойлоход илүү тохиромжтой аргачлал юм. Исэлдүүлэгч агуулаагүй флакс хэрэглэдэг учир 5%-аас их сульфид агуулсан дээжийн хувьд энэ арга нь тохиромжтой бус.

Фосфатын шинжилгээ / Phosphate analysis by fusion XRF

Фосфатын хүдэрт агуулагдах үндсэн болон дагалдах элементийг тодорхойлоход тохиромжтой аргачлал. Исэлдүүлэгч агуулаагүй флакс хэрэглэдэг учир 5%-аас их сульфид агуулсан дээжийн хувьд энэ арга нь тохиромжтой бус.

Силикатын бүрэн шинжилгээ / Whole rock analysis by fusion XRF

Энэ аргачлал нь өвөрмөц матрицгүй, худалдааны төрлийн хүдэр биш бүх төрлийн чулуулгийн үндсэн болон дагалдах элементийн агуулгыг тодорхойлоход илүү тохиромжтой.

Сульфидийн хүдэр дэх үндсэн металлуудын шинжилгээ / Base metals analysis in sulfide ores by fusion XRF

Сульфидын хүдрийн үндсэн болон дагалдах элементийн агуулгыг тодорхойлоход тохиромжтой аргачлал юм. Энэхүү арга нь хүдэр дэх үндсэн металлыг өргөн хүрээнд тодорхойлох болон сульфидын хүхрийг их хэмжээгээр агуулсан дээжинд зориулагдсан юм.

Үндсэн металлуудын баяжмалын шинжилгээ / Base metals concentrate by fusion XRF

Сульфидын хүхрийн хэт өндөр агуулгатай (>20%) дээжүүд болон металлын баяжмал дахь үндсэн болон дагалдах элементийн агуулгыг тодорхойлоход тохирсон аргачлал юм.

ЭРДЭС ХАРИУЦСАН СУПЕРВАЙЗОР

Б. АРИУН-ЭРДЭНЭ

b.ariunerdene@alsglobal.com

Даваа-Бямба 08.00-18.00

ЧАНАР ХАРИУЦСАН МЕНЕЖЕР

Ж.ИРЭХЖАРГАЛ

irekhjargal.jambal@alsglobal.com

Даваа-Бямба 08.00-18.00