АЛТНЫ ШИНЖИЛГЭЭ / GOLD ANALYSIS

АЛС Эрдсийн салбарын лабораториуд Алт болон үнэт металуудын шинжилгээг ул мөрийн болон хүдрийн түвшинд хэд хэдэн бүрэн баталгаажсан аргаар чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна.

Алтны агуулгыг галын шинжилгээгээр тодорхойлох / Gold by Fire Assay

АЛС нь хромит, үндсэн металлын сульфид, оксид, селенид, теллурид зэрэг эрдсийн агуулга хэт өндөртэй дээжүүдээс бусад бүх төрлийн дээжинд тохирсон Галын шинжилгээний флакс ашигладаг бөгөөд чанарын хяналтын хөтөлбөрийг тогтмол хэрэгжүүлдэг. Дээрх металл болон эрдсийн агуулгыг урьдчилан мэдэж байвал шинжилгээг гүйцэтгэхээс өмнө флаксын найрлагад өөрчлөлт оруулан үнэт металлын илэрцийг сайжруулах боломжтой.

Алтны агуулгыг шигшүүрийн шинжилгээгээр тодорхойлох / Metallic Screening

Дээжин дэх алтны агуулга маш өндөр юм уу том ширхэглэлтэй байгаа тохиолдолд шинжилгээний үр дүн бодит бус гарахаас сэргийлж алтны шигшүүрийн шинжилгээ хийхийг санал болгодог. Алт тодорхойлох үндсэн шинжилгээнд агуулга тодорхой заасан хязгаараас өндөр гарах үед уг шинжилгээг хийж шинжилгээний үр дүнг баталгаажуулах боломжтой.

Алтны агуулгыг цианидын уусгалтаар тодорхойлох / Gold determination by Cyanide Leach Testing

Цианидын уусгалтын шинжилгээг алтны цианидад уусах чадварыг тодорхойлоход ашигладаг.Мөн цианидын уусмалаас идэвхжүүлсэн нүүрс ашиглан шингээж авсан алтны агуулгыг тодорхойлох боломжтой.

 

ЭРДЭС ХАРИУЦСАН СУПЕРВАЙЗОР

Б. АРИУН-ЭРДЭНЭ

b.ariunerdene@alsglobal.com

Даваа-Бямба 08.00-18.00

ЧАНАР ХАРИУЦСАН МЕНЕЖЕР

Ж.ИРЭХЖАРГАЛ

irekhjargal.jambal@alsglobal.com

Даваа-Бямба 08.00-18.00