ДЭЭЖ БЭЛТГЭЛ / SAMPLE PREPARATION

Аливаа шинжилгээний хамгийн чухал хэсэг бол дээж бэлтгэл байдаг. АЛС Эрдсийн салбар нь хайгуулын, өрмийн, хөрсний болон бусад бүх төрлийн дээж бэлтгэлийг өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг. Мөн эрдсийн түүхий эд, бүтээгдэхүүний дээжлэлт, явуулын дээж бэлтгэлийн лабораторийн үйлчилгээ үзүүлдэг.

ДЭЭЖ БЭЛТГЭЛ

Дээж бэлтгэл нь үйлчлүүлэгчийн лабораторид өгсөн анхдагч дээжийг төлөөлөхүйц нэгэн төрлийн, нунтаг дээж бий болгох үйл явц юм. Дор дурдсанаас гадна дээж бэлтгэлийн олон төрлийн багцууд байдаг бөгөөд үйлчлүүлэгчийн дээжийн онцлог болон төслийн шаардлагад нийцүүлэн дээж бэлтгэлийн багц үүсгэх боломжтой. Лабораторид хүлээж авсан бүх дээжийн анхны жин авах үйлчилгээг үнэ төлбөргүй хийж гүйцэтгэнэ.

ДЭЭЖ ХАДГАЛАЛТ

Манай лаборатори шинжилгээнд өгсөн дээжүүдийг шинжилгээний хариу гарснаас хойш хуанлийн 60 хоногийн турш үнэгүй хадгалдаг. Үйлчлүүлэгч дээжээ үргэлжлүүлэн хадгалуулахыг хүсвэл бид найдвартай, гадны бохирдолгүй нөхцөлд үйлчлүүлэгчийн дээжийг хадгалах үйлчилгээ үзүүлж байна. Дээж хадгалах агуулах манай лабораторийн системд бүртгэгдсэн байдаг.

ХАРЬЦАНГУЙ НЯГТ/ЧИЙГ

Хүдрийн эзлэхүүн жин, харьцангуй нягт нь ордын нөөцийн тооцоог хийхэд шаардагддаг чухал үзүүлэлтүүд юм. Дээжийг агаар ба усанд жигнэсний дараа тус бүрийн нягтын харьцаагаар харьцангуй нягтыг тодорхойлно.

ЭРДЭС ХАРИУЦСАН СУПЕРВАЙЗОР

Б. АРИУН-ЭРДЭНЭ

b.ariunerdene@alsglobal.com

Даваа-Бямба 08.00-18.00

ЧАНАР ХАРИУЦСАН МЕНЕЖЕР

Ж.ИРЭХЖАРГАЛ

: irekhjargal.jambal@alsglobal.com

Даваа-Бямба 08.00-18.00