НҮҮРС ХАРИУЦСАН СУПЕРВАЙЗОР:
Б. ОЮУНБИЛЭГ
Имэйл: b.oyunbileg@alsglobal.com
Даваа-Бямба 08.00-18.00
ЧАНАР ХАРИУЦСАН МЕНЕЖЕР:
Ж.ИРЭХЖАРГАЛ
Имэйл: irekhjargal.jambal@alsglobal.com
Даваа-Бямба 08.00-18.00
Дээж бэлтгэл / Sample preparation
Аливаа шинжилгээний хамгийн чухал хэсэг бол дээж бэлтгэл байдаг. АЛС Нүүрсний салбар нь хайгуулын, өрмийн болон бусад бүх төрлийн дээж бэлтгэлийг өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг. Мөн бүтээгдэхүүний дээжлэлт, явуулын дээж бэлтгэлийн лабораторийн үйлчилгээ үзүүлдэг
Дээж бэлтгэл нь үйлчлүүлэгчийн лабораторид өгсөн анхдагч дээжийг төлөөлөхүйц нэгэн жигд, нунтаг дээж бий болгох үйл явц юм. Дор урдсанаас гадна дээж бэлтгэлийн олон төрлийн багцууд байдаг бөгөөд үйлчлүүлэгчийн дээжийн онцлог болон төслийн шаардлагад нийцүүлэн дээж бэлтгэлийн багц үүсгэх боломжтой. Лабораторид хүлээж авсан бүх дээжийн анхны жинг авах үйлчилгээг үнэ төлбөргүй хийж гүйцэтгэнэ.
Дээж хадгалалт / Sample storage
Нүүрсний шинжилгээнд өгсөн дээжүүдийг шинжилгээний хариу гарснаас хойш хуанлийн 60 хоногийн турш үнэгүй хадгалдаг. Үйлчлүүлэгч дээжээ үргэлжлүүлэн хадгалуулахыг хүсвэл бид найдвартай, гадны бохирдолгүй нөхцөлд үйлчлүүлэгчийн дээжийг хадгалах үйлчилгээ үзүүлж байна. Дээж хадгалалт нь лабораторийн агуулахын системд бүртгэгдсэн байдаг.