ОЮУ ТОЛГОЙ БАЯЖУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН ШИНЖИЛГЭЭНИЙ АЛС ЛАБОРАТОРИ

Оюу Толгойн уурхай дахь АЛС лаборатори 2015 оны 9 сараас Оюу Толгой уурхайн талбарт үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Хоногт 200-250 ш дээж хүлээн авч 24 цагаар ажиллан төрөл бүрийн геохимийн шинжилгээг хурдан шуурхай, чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг.

Оюу Толгойн уурхай дахь АЛС лаборатори нь дараах нэгж хэсгүүдэд хуваагддаг:

  • Дээж бэлтгэл, дээж хүлээн авах
  • Галын шинжилгээ
  • Шинжилгээний хэсэг

Тус лаборатори нь геохимийн дээж бэлтгэл болон шинжилгээг үйлчлүүлэгчийн шаардлагад нийцүүлэн дараах төрлийн үйлчилгээг гүйцэтгэнэ:

  • Ил уурхайн хүдрийн дээж буюу тэсэлгээний цооногийн дээжинд – Au, Cu, Ag, Fe, As, S, C, F, исэлдсэн зэс болон нийт чийг тодорхойлох
  • Далд уурхайн хүдрийн дээжинд – Au, Cu, Ag, Fe, As, S, C, F, исэлдсэн зэс болон нийт чийг тодорхойлох
  • Баяжуулах үйлдвэрийн процессын хяналтын дээжинд – Cu, Fe, S, As-ийн агуулга тодорхойлох
  • Эцсийн баяжмалын дээжинд – Au, Cu, Ag, Fe, As, S, F, Cd, Pb, Hg, чийг тодорхойлох
  • Металлургийн туршилтын дээжинд – Au, Cu, Ag, Fe, As, S, F, Pb-ийн агуулга тодорхойлох
  • Зэсийн баяжмалын савласан дээжинд – Au, Cu, Ag, As болон F-ийн агуулга тодорхойлох

Эхэлсэн огноо: 2015 оны 09 сар

Харилцагч: Оюу Толгой

Байршил: Өмнөговь