Байгаль орчны шинжилгээ / Environmental analysis

ABA буюу хүчил-шүлтийн тооцоолол нь уурхайн хаягдал чулуулгийн химийн шинж чанарыг урьдчилан тогтооход хэрэглэгддэг. Уурхайн хаягдал дахь сульфидийн эрдсүүд болох пирит, пирротин болон халькопирит нь ус болон хүчилтөрөгчтэй орчинд урвалд орж, хүхрийн хүчил үүсгэн чулуулаг дахь металлуудыг уусган, гадаад орчин руу ялгаруулах хандлагатай байдаг. Мөн уурхайн хаягдал дахь доломит болон кальцит нь үүссэн хүхрийн хүчлийг саармагжуулан, металлууд хүчлээр угаагдах процессоос сэргийлдэг. Энэхүү шинжилгээгээр хүдрийн биет дэх эрдсүүдийн хүчил үүсгэх болон хүчил саармагжуулах чадавхийг шинжлэн тооцоолдог.

Усны шинжилгээ / Water analysis

ICP-AES төхөөрөмжөөр усны дээжинд шинжилгээ хийж олон элементийн агуулга тодорхойлох.