КОМПАНИЙН ТУХАЙ
АЛС Групп ХХК нь 1994 онд Их Британийн Alex Stewart компанийн төлөөлөгчийн газрыг Эрдэнэт хотод байгуулан Уулын баяжуулах “Эрдэнэт Үйлдвэр” ХХК-ийн экспортын бүтээгдэхүүн болох зэс болон молибдены баяжмалын дээж авалт, агуулга болон чийг тодорхойлох, ачилт, жин авах хэрэгслийн шалгалт зэрэгт олон улсын хөндлөнгийн хяналт хийж эхэлсэн. Улмаар 2003 онд эрдсийн шинжилгээний лабораторийн суурийг тавьж, дэлхий даяар 65 улсад 350 гаруй салбар лаборатори, 14000 гаруй ажиллагсадтай ALS Limited компанийн Монгол дахь салбар болж, төрөл бүрийн хайгуулын дээж баяжмал, хатуу түлш нүүрсний иж бүрэн шинжилгээ, технологийн туршилтыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж байна. Өнөөдөр АLS Limited нь дэлхий даяар уул уурхайн болон хайгуулын салбарт үйлчилгээ үзүүлдэг үндсэн компаниудын нэг болж арилжааны туршилт шинжилгээ, орчин үеийн дээд зэргийн тоноглолтой иж бүрэн лабораторитой метал, хүдэр болон хатуу түлшний шинжилгээ судалгаа, хөндлөнгийн хяналтын чиглэлээр үйл ажиллагаа амжилттай явуулж байна.
ЭРХЭМ ЗОРИЛГО
Өөрсдийн харилцагчиддаа хамгийн найдвартай, оновчтой шийдвэр гаргахад нь туслах үүднээс мэргэжлийн сорилт шинжилгээ болон хамгийн шинэлэг техникийн бүрэн үйлчилгээ үзүүлэх