ТАВАН ТОЛГОЙ ДАХЬ НҮҮРСНИЙ ШИНЖИЛГЭЭНИЙ АЛС ЛАБОРАТОРИ

АЛС Таван Толгой лаборатори нь 2014 оны 7 сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулж  MNS ISO/IEC 17025:2007 “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага” стандартын шаардлагын дагуу техникийн чадавхитай бөгөөд техникийн хувьд баталгаатай үр дүн гаргах удирдлагын тогтолцоог хэрэгжүүлдэг болохоо харуулж 2015 оны 09 сарын 28-нд анхны удаа, 2017 онд давтан итгэмжлэгдсэн:

АЛС Таван Толгой лаборатори нь дараах нэгж хэсгүүдэд хуваагддаг:

  • Нүүрсний дээж бэлтгэл
  • Дээж хадгалах агуулах
  • Шинжилгээний лаборатори

Тус лаборатори нь нүүрсний дээж бэлтгэл болон шинжилгээг үйлчлүүлэгчийн  шаардлагад нийцүүлэн, чанарын өндөр түвшинд дараах төрлийн үйлчилгээг гүйцэтгэнэ:

  1. Уурхайн, хайгуулын, худалдааны зэрэг бүх төрлийн нүүрсний дээжийн дээж бэлтгэл
  2. Шинжилгээний төрлүүд:
  • Нийт чийг
  • Чийг
  • Үнслэгийн агуулга
  • Дэгдэмхий бодисын гарц
  • Нийт хүхэр
  • Илчлэг
  • Харьцангуй бодит нягт
  • Хөөлтийн зэрэг
  • Жи индекс

Эхэлсэн огноо: 2014 оны 07 сар

Харилцагч: Таван-Толгой

Байршил: Өмнөговь