Геотехникийн туршилтууд / Geotechnical tests
Уурхайн аюулгүй ажиллагааны дүрэм, дизайны оновчлол болон уурхайн геотехникийн эрсдэлүүдийг хянахад хөрсний чулуулгийн судалгаа чухал үүрэгтэй байдаг. Уурхайн дизайныг боловсруулах үед геотехникийн нөхцөлийг дутуу үнэлснээс мөн уурхайн олборлолтын үеийн чулуулгийн судалгаа хангалтгүй хийгдсэнээс болоод хөрсний чулуулгийн хяналт алдагдах нь гулсалт нуралтад хүргэж үүнээс үүдсэн уурхайн зогсолт нь үр ашиг, үйл ажиллагааг саатуулдаг. Хөрсний чулуулгийн судалгааг зохистой гүйцэтгэж буй уурхайнууд нь гарч болзошгүй геотехникийн хүндрэлүүдийг бууруулж, үр ашигтай болон аюулгүйгээр ашигт малтмалын олборлолтыг явуулах боломжтой болдог.
Уурхайн бүтээн байгуулалтанд чулуулгийн механик шинж чанарын тухай мэдлэг нь маш өндөр ач холбогдолтой юм. Геотехникийн лаборатори доорхи стандарт туршилтуудыг хийж гүйцэтгэнэ.