Posts

ЭБМЗ: “ОВООТ” ОРДЫН НӨӨЦИЙГ БАТАЛЛАА

Овоотын коксжих нүүрсний төслийн урьдчилсан ТЭЗҮ-д тусгасан нийт нөөцийн хэмжээг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэж, баталсан байна. “Aspire Mining”-ийн “Овоот” төслийн нөөцийг жорк стандартаар 255 сая тонн гэж тогтоосон юм. ТЭЗҮ-ийн эцсийн хувилбарыг 2019 онд багтаж боловсруулахаар хүлээгдэж байна. 2021 оны эхний хагасаас угаасан нүүрс үйлдвэрлэнэ гэсэн өмнөх тооцоололд өөрчлөлт ороогүй гэдгийг “Aspire Mining”-ийн удирдлага мэдээлсэн юм.

Тус компани хамгийн ойрын Эрдэнэт дэх төмөр замын гарам хүртэл жилдээ дөрвөн сая тонн тээвэрлэх төмөр зам байгуулахаар төлөвлөсөн байна. Ингэснээр Эрдэнэтээс БНХАУ, ОХУ-ын хилд төмөр замаар нүүрс хүргэх боломж бүрдэх юм. “Aspire Mining” компани төмөр замын ажил дуустал анхны хөрөнгө оруулалтын зардал бага авто тээврээр бүтээгдэхүүнээ тээвэрлэх ажээ.

Эх сурвалж:  bloombergtv.mn

No Comments :