Posts

“VISION VALUES” МОНГОЛ ДАХЬ ХАЙГУУЛЫН ЛИЦЕНЗЭЭ БУЦААХ ХҮСЭЛТ ГАРГАЛАА

Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Vision Values Holdings” компани Монгол дахь лицензээ буцаан өгч байгаагаа зарлалаа. Тус компани 51 хувийг нь эзэмшдэг “FVSP” компани 2020 оны IV сард хугацаа нь дуусах тусгай зөвшөөрлөө Монголын Засгийн газарт эргүүлэн буцаах хүсэлтээ гаргасан байна. Ингэснээр “Vision Values” групп хамгийн багадаа 475,200 ам.долларын лицензийн хураамж болон бусад төлбөрөөс чөлөөлөгдөнө гэж тооцжээ. Лиценз буцаах үйл явц 3-4 сар үргэлжилж магадгүй юм байна. Энэ тусгай зөвшөөрөл нь Говь-Алтай аймгийн нутагт орших 36 700 шахам га талбайг хамарсан. “Өмнөх жилүүдэд хийсэн хайгуулаар эрдсийн илэрцүүд олдсон ч цаашид олборлолт хийхүйц таатай үр дүн гараагүй” гэж компани үзжээ.

Эх сурвалж: bloombergtv.mn

No Comments :