Posts

“XANADU MINES” 3.37 САЯ АВСТРАЛИ ДОЛЛАРЫН НЭМЭЛТ САНХҮҮЖИЛТ ТАТНА

Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй Монголд үйл ажиллагаа явуулдаг “Xanadu Mines” компани 3.37 сая австрали долларын нэмэлт санхүүжилт татахаар боллоо. Энэхүү шилжүүлэх эрхгүй хувьцааг зөвхөн одоогийн хувьцаа эзэмшигчид л худалдаж авах боломжтой ажээ. Нэгж хувьцааг 5.2 центээр үнэлнэ. Хувьцаа эзэмшигчид эзэмшил дэх 10 нэгж хувьцаа тутамд нэг хувьцаа худалдаж авах боломжтой юм. Татан төвлөрүүлсэн хөрөнгийг “Хармагтай” төслийн хүрээнд өрөмдлөг хийх, “Red Mountain” төслийн хайгуулыг үргэлжлүүлэхэд зарцуулах юм байна.

Эх сурвалж: bloombergtv.mn

No Comments :