Posts

“ASPIRE MINING” 33.5 САЯ АМ.ДОЛЛАРЫН ХӨРӨНГӨ ТАТАХ ХЭЛЦЛЭЭ ЭЦЭСЛЭЖ БАЙНА

Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Aspire Mining” компани 33.5 сая ам.долларын хөрөнгө татан төвлөрүүлэх зорилгоор хувь эзэмшигч Ц.Цэрэнпунцагтай хувьцаа захиалгын гэрээ байгууллаа. Энэхүү санхүүжилтийг “Овоот” төслийн анхан шатны бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд зориулах юм байна. Хэлцэл эцэслэсний дараа хөрөнгө оруулагч Ц.Цэрэнпунцаг нь “Aspire Mining” компани дахь эзэмшлийн хувиа 27.5 хувиас 51 хувь болгон нэмэгдүүлэх юм. Үүний зэрэгцээ менежментийн багийг Д.Ачит-Эрдэнэ тэргүүлж, ТУЗ-ийн гишүүдийг тав болгон цөөлсөн байна. Харин “Aspire Mining”-ийн Гүйцэтгэх захирал Дэвид Полл ТУЗ-ийн бүрэн бус тэргүүнээр томилогдож байгаа юм.

“Aspire Mining”-ийн “Овоот” төслийн нөөцийг жорк стандартаар 255 сая тонн гэж тогтоосон бөгөөд 2021 оны эхний хагас жилээс угаасан нүүрс гаргаж, хамгийн ойрын Эрдэнэт дэх төмөр замын гарам хүртэл жилдээ дөрвөн сая тонн нүүрс тээвэрлэх төмөр зам байгуулахаар төлөвлөж байна.

Эх сурвалж:bloombergtv.mn

No Comments :